ШУУРХАЙ: Хойд Солонгосын үйлдвэрлэдэг мэдээ алдуулах эмийг хууль бусаар Бельгийн хилээр нэвтрүүлэх гэж байсан монгол иргэнийг түр саатуулжээ

ШУУРХАЙ: Хойд Солонгосын үйлдвэрлэдэг мэдээ алдуулах эмийг хууль бусаар Бельгийн хилээр нэвтрүүлэх гэж байсан монгол иргэнийг түр саатуулжээ

Хойд Солонгосын үйлдвэрлэдэг мэдээ алдуулах эмийг Монгол Улсын иргэн Бельгийн нисэх онгоцны буудлаар оруулж ирэх гэж байгаад баригджээ.

Бельгийн нисэх онгоцны буудлаас өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Бельгийн Брюсселийн нисэх онгоцны буудалд Хойд Солонгосын үйлдвэрлэдэг 10 хайрцаг мэдээ алдуулах үйлчилгээтэй "Кумданг-2 тарилга" хэмээх бүтээгдэхүүнтэй хилээр нэвтрэх гэж байсан Монгол иргэн А-г түр саатуулжээ.

Уг Монгол иргэний ​​явсан маршрутыг одоогоор тогтоогоогүй байгаа ч өмнө нь Солонгосоос Бельги рүү хэд хэдэн удаа нэвтэрсэн нь тодорхой болсон байна.

Энэхүү мэдээ алдуулагч нь 2015 онд Солонгост хууль бусаар худалдаалагдаж, хорт хавдартай өвчтөнүүдэд тарааж байсан бүтээгдэхүүн гэнэ. Гол найрлага нь мэс заслын үед хэрэглэдэг мэдээ алдуулагч "прокаин" бөгөөд буруу хэрэглэвэл цочрол, төв мэдрэлийн тогтолцооны эмгэг зэрэг гаж нөлөө илэрдэг аж. Одоогоор Бельгийн гаалийнхан "Кумданг-2" тарилгыг хар тамхины найрлагатай эсэхийг шалгах нэмэлт нарийвчилсан шинжилгээ хийж байгаа бөгөөд хэрэв хар тамхины найрлагатай нь тогтоогдвол Монгол Улсын иргэн А-г орон нутгийн цагдаагийн газарт шалгуулахаар төлөвлөж байна.