Олон улсын цас мөсний наадмаас монгол сийлбэрч хоёр шагнал хүртжээ

Олон улсын цас мөсний наадмаас монгол сийлбэрч хоёр шагнал хүртжээ

Хятадын зүүн хойд нутгийн Харбин хотноо өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр эхэлсэн 29 дэх удаагийн олон улсын цас мөсний наадмаас монгол сийлбэрч хоёр шагнал хүртжээ.

Тус наадмын хүрээнд зохион байгуулагддаг олон улсын уралдааны цасан баримлын төрөлд “Mongol Art Gallery” студийн уран бүтээлч, сийлбэрчин Ч.Тогтохбаяр дэд байр, мөсөн баримлын төрөлд тусгай байрын шагнал хүртсэн байна. Монгол уран бүтээлчид тус уралдаанд 10 гаруй жилийн өмнөөс тогтмол оролцож эхэлсэн бөгөөд удаа дараа шагналт байранд шалгарч байсан юм.