СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Говь-Алтай, Баянхонгорын нутгаар их хэмжээний цас орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Говь-Алтай, Баянхонгорын нутгаар их хэмжээний цас орно

УЦУОШГ-аас малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулан сэрэмжлүүлэг мэдээ гаргалаа.

Маргааш Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж мэдэхээр байна. Тиймээс зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхаарууллаа.