БАРИМТ: Улаанбаатарт олгох автомашины улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоож, дугаар олголтыг Хотын дарга шийдэх төслийг боловсруулжээ

БАРИМТ: Улаанбаатарт олгох автомашины улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоож, дугаар олголтыг Хотын дарга шийдэх төслийг боловсруулжээ

Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн намар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг санаачилж, УИХ тус хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн, өнгөрсөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр эцэслэн баталсан билээ. 

Тус хуульд "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд нийслэл хотод олгох автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын хязгаартай олгох заалт оруулж, дээд хязгаарыг НИТХ тогтооно" гэж заасан.

Үүнтэй холбоотойгоор Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар боловсруулж, НИТХ-д өргөн мэдүүлсэн байна.

Тус тогтоолын төсөлд дурдснаар "Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтооно" гэжээ. Мөн хязгаарт багтаан олгох тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг батлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт даалгахаар заажээ. 

Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тогтоолын төсөл

Ийнхүү нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоохгүй бол 2040 онд тэг зогсолт хийж, бүтэн өдрийн турш түгжрэлтэй байна гэх судалгааг Жайкагаас 2022 онд гаргасан байна. Тиймээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд дугаарыг хязгаартай олгохоор шийдэж буй нь энэ аж. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө