Өмнөговь аймагт болох "Түмэн тэмээний баяр"-т олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно

Өмнөговь аймагт болох "Түмэн тэмээний баяр"-т олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно

Говийн өвлийн аялал жуулчлалын анхны эвент үйл ажиллагаа болох “Түмэн тэмээний баяр” уламжлал болон 25 дахь жилдээ болох гэж байна.

Урьдчилсан мэдээллээр тэмээний баярт хүрэлцэн ирэх зочид, төлөөлөгчид, гадаад дотоодын жуулчид нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал, Японы олон Улсын “Жаяка” байгууллагын төлөөлөгч, НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 20 гаруй төлөөлөгч, ӨМӨЗО-ны Альша аймаг, Сэхэ боомтын зочид, Саудын Арабын Улс, Бүгд найрамдах Австри Улс, Австралийн Холбооны Улс, БНХАУ-ын гэрэл зургийн төв нийгэмлэгийн 11 гэрэл зурагчин, Бүгд найрамдах Франц Улс Монгол Улсын хамтарсан DMD компанийн төлөөлөгчид зэрэг зочид гийчэд болон дээрх орнуудын Тэмээн холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирэхээ албан ёсоор мэдэгджээ. Мөн Монгол Улсын гэрэл зургийн "Гамма" агентлаг, Гэрэл зурагчдын нийгэмлэгийн найман гэрэл зурагчин ирж ажиллана.

“Түмэн тэмээний баяр” 2024 оны хоёрдугаар сарын 1-3-нд Даланзадгад хотноо болох бөгөөд хурдан тэмээний уралдаан, тэмээтэй сайхан хос, тэмээн поло тэмцээн, буухиа уралдаан, тэмээн соёлыг сурталчлан таниулсан үзэсгэлэн, тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа өрнөнө.