ВИДЕО: Хятадууд цэнэглэхгүйгээр 50 жил цахилгаан үйлдвэрлэх боломжтой зоосны хэмжээтэй цөмийн батарей бүтээжээ

ВИДЕО: Хятадууд цэнэглэхгүйгээр 50 жил цахилгаан үйлдвэрлэх боломжтой зоосны хэмжээтэй цөмийн батарей бүтээжээ

Хятадын нэгэн стартап компани ямар ч цэнэглэх шаардлагагүйгээр 50 жилийн турш цахилгаан үйлдвэрлэх боломжтой зоосны хэмжээтэй цөмийн батарей бүтээжээ.

Энэ талаар Бээжингийн Бетавольт компани нэгдүгээр сарын 8-нд "иргэний зориулалтаар" цөмийн батарейгаа хөөргөхдөө мэдэгдэл хийв. Ингэхдээ "Одоогоор хөгжүүлэлтийн шатандаа байгаа бяцхан маань ирээдүйд ухаалаг гар утсыг цэнэглэх боломжтой. Ухаалаг гар утасны батерейг цэнэглэхэд атомын энергийг ашиглах нь эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлт болж чадна. BV100 нэртэй атомын энергийн батарейн нь задарсан никель (Ni-63) цацраг идэвхт изотопыг ашиглан энерги ялгаруулдаг. Хадгалалтын тухайд 3300 мегаватт цаг хадгалах чадвартай бөгөөд ердийн лити батерейгаас 10 дахин их эрчим хүчний нягтралтай. Батерей нь 15*15*15 миллиметр хэмжээтэй, 100 микроватт чадалтай, 3 вольтын хүчдэлтэй" гэж мэдэгджээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

ВИДЕО: