СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амбаар шатаж, 48 настай эрэгтэй галд өртөн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амбаар шатаж, 48 настай эрэгтэй галд өртөн амиа алджээ

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 19-ний өдрийн 00:35 цагт Нийслэлийн Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /48 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Мөн Сонгинохайрхан дүүрэг 31 дүгээр хорооны “Хайрхан”-ы 2 дугаар гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 18-ны өдрийн 14:48 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 4х10 метрийн хэмжээтэй граж, “Сонато-6” загварын суудлын автомашин шатаж байсныг  ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г/40 настай, эрэгтэй/-ын нүүр бага зэрэг түлэгдсэн байсныг НЯТТ-д шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө