Монголын нийт лам хуврагууд нэгдэж 26 эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа

Монголын нийт лам хуврагууд нэгдэж 26 эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн лам нарын уриалгаар Монголын нийт лам хуврагууд нэгдэж “Асралын аян“ нийгэм хүмүүнлэгийн аяныг тав дахь жилдээ амжилттай зохион байгуулж, өндөрлөлөө.

“Асралын аян 5” хүмүүнлэгийн аяны хүрээнд нийт 26 эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивласан байна. Ингэхдээ эмнэлгүүдэд яаралтай тусламжийн тэрэг, хүчил төрөгчийн аппарат, судас тодруулагч аппарат, цэр, салиа соруулагч аппарат, шарлагын аппарат, сувилахуйн багаж хэрэгсэл зэрэг  төхөөрөмжүүдийг хандивлажээ.