Өнөөдөр /2024.01.19/ төвийн болон говийн аймгуудад их хэмжээний цас орж, цасан шуургатай байна. Шуурганы улмаас Дорноговь аймгийн айраг сум, 30 дугаар зөрлөгт дахин олон тооны адуу уруудан иржээ. Зарим иргэд тус адуунуудыг тогтоон барихаар ажиллаж байна.
Өнгөрсөн сард мөн хүчтэй цасан шуурга шуурсны улмаас тус суманд 7000-8000 адуу цуглаж, тогтоон барих, уруудсан малыг отор нүүдлийн зохион байгуулалтад оруулж, бүртгэлжүүлэх ажлыг цагдаагийн байгууллага болон Айраг сумаас байгуулагдсан онцгой комиссоос хийж “ОТРЫН ШТАБ"-ыг байгуулж байсан. Түүнчлэн тус газарт адуу малаа авахаар ирсэн малчдыг дулаан байр, хоол, хүнсээр хангах ажлыг хэрэгжүүлж, адууг эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг хийсэн билээ.
ВИДЕО: