Хонконг чиглэлийн ОМ297 дугаарт нислэгийн хуваарьт цагийг хойшлуулжээ

Хонконг чиглэлийн ОМ297 дугаарт нислэгийн хуваарьт цагийг хойшлуулжээ

Нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлөгт хуваарьт бус техник үйлчилгээ хийх шаардлага үүссэн тул 2024 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн Хонконг чиглэлийн ОМ297 дугаарт нислэгийн хуваарьт цагийг 14:00 болгон хойшлууллаа. Хонконгоос цааш дамжин нисэх транзит зорчигчдын дамжих нислэгийг зохицуулан ажиллаж байна.
 
ОМ297 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
 
Улаанбаатар-Хонконг чиглэлийн ОМ297 дугаарт аялал 14:00 цагаас Чингис Хаан ОУНБ-аас хөөрч Хонконгд 18:40 цагт бууна. Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ298 дугаарт аялал 19:40 цагаас Хонконгоос хөөрч Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 21-ний 00:20 цагт буухаар төлөвлөж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.