Дорнод аймгаас Халх гол сумын чиглэлд явсан автомашин сураггүй болсон иргэдийг хилчид эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгаалжээ.
Тодруулбал, Дорнод аймгаас Халх гол сумын чиглэлд явсан автомашин сураггүй болсон гэх мэдээллийн дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангийн салбараас дэслэгч А.Баасанбат ахлагчтай бүлэг хариуцсан хэсэгтээ эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 2024 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 14.50 цагт салбарын байрлалаас 45 км "Хашаатын цав" нэртэй газарт цасанд суусан таван суудлын автомашин, найман иргэнийг эсэн мэнд олж цаснаас татан гаргаж, иргэдийн амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.