Автомашинтайгаа цасанд суусан хоёр иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Автомашинтайгаа цасанд суусан хоёр иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Үхэр худгийн хоолой” гэдэг газарт сумын харьяат малчин "Г", "Ц" нар энэ сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчим Хэрлэн сумаас Матад сумын Буян-Өндөр багийн “Үхэр худгийн хоолой” гэдэг газар байдаг гэр рүүгээ суудлын автомашинтай явахаар гараад сураггүй болсон тухай дуудлага 21-ний өдрийн 14:48 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин "Ц" /50 настай, эрэгтэй/, "Г" /42 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 21-ний 18:00 цагт эхлүүлж, 22-ны 01:30 цагт гэрээс нь баруун хойд зүгт 20 км-т Матад сумын “Зээргэнэ” гэдэг газар автомашинтайгаа цасанд суусан байсныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.