Ж.Соронзон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалджээ

Ж.Соронзон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалджээ

Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр /2023.11.30/ Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд "Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн Л.Энх-Амгалангийн шийдвэрийг зөв гэж үзсэн байдаг. 

Тэгвэл Ж.Соронзон нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Түүний гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан бөгөөд одоогоор шүүх хурал товлогдоогүй байгаа аж.  Ташрамд өгүүлэхэд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2022 оны есдүгээр сард Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг юм.