БНӨСУ-д болсон 47 улсын энхийг сахиулагчдын маршийн тэмцээнд монгол эмэгтэйчүүд түрүүллээ

БНӨСУ-д болсон 47 улсын энхийг сахиулагчдын маршийн тэмцээнд монгол эмэгтэйчүүд түрүүллээ

БНӨСУ-д болж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын алба хаагчид 25км маршид оролцжээ.

Энэ маршид 47 орны 230 гаруй энхийг сахиулагчид +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна. Улмаар -40 насны ангиллын эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч, ахлах дэслэгч Э.Булган тэргүүлсэн бол Дорнод аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч П.Оюунзаяа гутгаар байрт шалгарчээ.