"Нийтийн тээврийн чиглэлийн 65 хувийг шинэчлэх ажлаа бид цаашид үргэлжлүүлэх болно" гэв

"Нийтийн тээврийн чиглэлийн 65 хувийг шинэчлэх ажлаа бид цаашид үргэлжлүүлэх болно" гэв

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийтийн тээврийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор мэдээлэл өгч байна.

Нийслэлийн  Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийтийн тээврийг 100 хувь шинэчилсэн зохицуулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж эхэлсэн. Улмаар олон нийтээс ирсэн санал гомдлын дагуу зарим чиглэлүүдийг эргэн сэргээх арга хэмжээг авч эхэлсэн. Ингэснээр 100 хувийн шинэчлэлээс 65 хувийг нь авч үлдэж, үлдсэн 35 хувийн шинэчлэлийг олон нийтээс ирсэн санал гомдлын дагуу өөрчилж байгаа. Ингэхдээ гол ачааллыг авдаг үндсэн зургаан чиглэлийн шинэчлэлийг хуучнаар нь үлдээж байгаа. Мөн хот орчмын 15 чиглэлийн үйлчилгээг хэвээр үлдээж, дунд оврын автобусыг гэр хорооллын таван чиглэлд явуулж эхэлсэн. Эдгээр чиглэлүүдийн хувьд иргэдэд хүрэх хүртээмж нь сайн байна. Иргэдэд хүрч үйлчилж байна гэсэн судалгаа гарсан тул хуучнаар нь авч үлдэж байна гэсэн үг. Үргэлжлүүлэн олон нийтээс хамгийн их санал гомдол ирсэн 71 чиглэлийг сэргээж байгаа. Нэг автобусны буудалд 28 чиглэл давхацдаг байсныг бид  өөрчлөх зорилгоор шинэчлэл хийж байгаа. Мөн хамгийн их зорчигчтой чиглэлийг авах нь нийтийн тээврийн салбарын бизнес эрхлэгчдийн дунд маш том өрсөлдөөн ашиг сонирхлын зөрчил үүсдэг тул уг тогтолцооноос салах хэрэгтэй гэж үзсэн учир нийтийн тээврийн шинэчлэлийг хийсэн. Бид уг ажлаа цаашид үргэлжлүүлэн хийх болно" гэлээ. 

ҮЗЭХ: