Н.Сугар: Хотын төвийн зарим хэсгийн автомашины зогсоолыг хаасан. Тэнд дахин зогсоол хийхгүй, ногоон байгууламж хийнэ

Н.Сугар: Хотын төвийн зарим хэсгийн автомашины зогсоолыг хаасан. Тэнд дахин зогсоол хийхгүй, ногоон байгууламж хийнэ

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийтийн тээврийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор мэдээлэл өглөө.

Энэ үеэр Нийслэлийн  Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийтийн тээврийн цогц шинэчлэлийн хүрээнд зөвхөн чиглэл биш нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийнэ. Энэ хүрээнд нийтийн тээврийг хугацаандаа хүртээмжтэй явдаг болгох тал дээр замын хөдөлгөөний зохион байгуулалтын ажлыг явуулж байгаа. Эхний ээлжид бид Энхтайвны өргөн чөлөө дагуу байдаг зогсоолуудыг автомашин тавих боломжгүй болгон хаалт тавьсан. Учир нь нийтийн тээврийн 30 гаруй хувь нь зорчдог уг хэсгийн замын нэгдүгээр эгнээг чөлөөлсөн хэдий ч зогсоол руу орсон тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд саад учруулдаг гэсэн судалгаа гарсан тул дээрх арга хэмээг авсан. Тус зогсоолууд нь бодит байдал дээр түгжрэлийг бууруулдаггүй. Зогсоолуудыг тус бүсийн оршин суугчид ашиглаж, үлдсэн хэсэг нь өглөө эрт ирсэн азтай хүний зогсоол болж хувирдаг. Тиймээс нийтийн зогсоолын ачааллаас хуваалцахгүй байна гэж үзээд тус зогсоолуудыг хаасан. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд автомашины тоо 612 мянга 369 болж нэмэгдсэн. Автомашины тоо маш их нэмэгдэж байгаа хэдий ч автозамын сүлжээний өсөлт 1.8 хувь байгаа. Тиймээс бид автозамын зохион байгуулалтыг зоригтой хэрэгжүүлж, нийтийн тээврийг хөгжүүлж иргэдэд хүртээмжтэй болгохгүй бол замын түгжрэлээс салахгүй гэдгийг албаныхан хэлж байгаа. Мөн бид нийтийн тээврийн өөрчлөлтийг хийхдээ сүүлийн хоёр жил судалсан. Одоогийн эрх баригчдын хувь хэдийгээр сонгууль ойртсон эгзэгтэй үе байгаа ч иргэдэд хэрэгтэй гэсэн үүднээс эдгээр шийдвэрүүдийг гаргаж байгаа” гэлээ.

ҮЗЭХ: