Нүүрсний сонсголд ирээгүй Х.Баттулга, Д.Батбаясгалан нарын 74 хүнд хариуцлага тооцно

Нүүрсний сонсголд ирээгүй Х.Баттулга, Д.Батбаясгалан нарын 74 хүнд хариуцлага тооцно

УИХ-ын Түр хорооноос өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр үе шаттайгаар зохион байгуулсан билээ. 

Тус сонсголд нэлээдгүй олон хүний гэрчээр дуудсан ч 74 хүн ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр сонсголд ирээгүй байна. Тиймээс тухайн хүмүүст зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Хууль зүйн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдод албан бичиг хүргүүлсэн байна. Тус албан бичгээр "УИХ-ын Түр хорооноос зохион байгуулсан сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй 74 хүнд Зөрчлийн хуульд заасан шийтгэл ногдуулахыг цагдаагийн байгууллагаас хүссэн байна.

Өнгөрсөн сард зохион байгуулсан уг сонсгол Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, “Бодь Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра, НИТХ-ын дарга Д.Батбаясгалан нарын хүмүүс 74 ирээгүй аж. 

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдод албан бичиг хүргүүлжээ