"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг хэзээ тараахыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг хэзээ тараахыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2022 оны ногдол ашгийг хоёрдугаар сарын 1-нээс олгоно" гэх мэдээлэл гарч, иргэдэд хүлээлт үүсээд байгаа. Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад, "Ногдол ашгийг хэзээ олгох нь эцэслэгдээгүй учраас хоёрдугаар сарын 1-нээс олгоно гэдэг нь ташаа мэдээлэл. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ" гэв.

Сануулахад, "ЭТТ" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Урьдчилсан байдлаар нэг хүнд 116 мянган төгрөгийн ногдол ашиг олгоно" гэсэн.