Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн хүрээнд манай улс нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эзэнгүй муур, нохойг бүртгэх, асран хамгаалах, дархлаажуулалт болон үржил хязгаарлах мэс ажиллабарт хамруулах ажлыг өргөн хүрээнд, үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд буй. Эл шинэ зохицуулалт, өөрчлөлтүүдтэй холбогдуулан“Азтай савар” төрийн бус байгууллагынхан малын эмч нарт зориулан үржил хязгаарлах мэс ажиллабрын сургалт явуулах төсөл санаачилжээ.
Эзэнгүй муур, нохой Улаанбаатарт төдийгүй аймаг, сумдад ч тулгамдсан асуудал болоод буй. Тиймээс эл сургалтад орон нутгийн эмч нарыг түлхүү хамруулахыг зорьж байгаа аж. “Азтай савар”-ынхан энэхүү ажлаа хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг босгох зорилгоор төслийн танилцуулга, мэдээллээFundea.mn цахим хуудсанд байршуулаад байна.