Дэлбэрэлтийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн тав нь эрчимт эмчилгээний тасагт, дөрөв нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна

Дэлбэрэлтийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн тав нь эрчимт эмчилгээний тасагт, дөрөв нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан.

Дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан бол 15 иргэн угаартсан болон түлэгдсэн байдалтай эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ. Тэгвэл эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн тав нь эрчимт эмчилгээний тасагт, дөрөв нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол бусад нь эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад явсан байна.