НОБГ: Нийт 28 машин галд өртөж, 62 өрхийн 172 иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон

НОБГ: Нийт 28 машин галд өртөж, 62 өрхийн 172 иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон

Өнгөрсөн шөнө 01.06 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас их хэмжээний гал гарч гурван хүн амь насаа алдаад байна. Мөн түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, Эх хүүхдийн үндэсний төвд 3 хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Цаашлаад ойр орчмын байрууд галд өртөж, 30 орчим машин шатсан талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн. 

Тэгвэл уг осолд Нийслэлийн онцгой байдлын газраас ямар арга хэмжээ авч ажилласан талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар  мэдээлэл өглөө. Тэрбээр " Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Шөнийн гал унтраах ажилд ус сувгийн удирдах газраас усаар хангах ажлыг хийсэн. Осол гарсан 207 оршин суугчид эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ үзүүллээ. Ослын улмаас 62 өрхийн 178 иргэн эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон гэж мэдэгдсэн. Эдгээр иргэдийн нийгмийн баталгааг яаж хангах вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Одоогийн байдлаар 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байна. Үргэлжлүүлэн хуулийн байгууллага ажиллаж дүгнэлт гаргасны дараа хохирлыг яаж барагдуулах эсэх тодорхой болно. Дагалдах гэм хор хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг судалгааг Нийслэлийн онцгой комисст хийж байна. 28 машин шатсан. Эдгээрийг зөөвөрлөн цэвэрлэж, ариутгал хийнэ. Хэргийн газрын үзлэг хийгдэж дууссаны дараа галд өртсөн барилга байгууламжийн хийцлэлд өөрчлөлт орсон байна уу, нурах эрсдэлтэй юу дахин ашиглах боломжтой юу зэрэг мэргэжлийн дүгнэлтүүдийг хийхээр болж байна. 

ШУУД: