ТОДРУУЛГА: 60 тонн газ тээвэрлэсэн "Дашваанжил газ" компани "мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ

ТОДРУУЛГА: 60 тонн газ тээвэрлэсэн "Дашваанжил газ" компани "мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол өнгөрөгч шөнө /2024.01.24/ гарсан.

Албаныхны өгсөн мэдээллээр газ тээвэрлэж явсан Patrol маркийн автомашинтай суудлын машин мөргөлдсөний улмаас газ алдагдсан гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм.

Тэгвэл Замын-Үүд чиглэлд 60 тонн газ тээвэрлэсэн гэх "Дашваанжил газ" компаниас өнгөрсөн шөнө болсон осолтой холбоотойгоор албан ёсны мэдэгдэл гаргах эсэх, ачаа тээвэрлэлтийн талаар мэдээлэл өгөх эсэхийг тодруулахад, “Одоогоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.