Дүнжингаравын уулзвар орчмын хязгаарлалт хийсэн замын зорчих хэсгийг үе шаттай нээнэ

Дүнжингаравын уулзвар орчмын хязгаарлалт хийсэн замын зорчих хэсгийг үе шаттай нээнэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол өнгөрөгч шөнө /2024.01.24/ гарсан.

Улаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үүссэн ослын улмаас зарим авто замын зорчих хэсгийг түр хязгаарласан. Мэргэжлийн байгууллагуудаас осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг зөөж замын зорчих хэсгийг чөлөөлж, гадаргууг цэвэрлэж, хэвийн нөхцөлд оруулсан даруйд үе шаттай нээхээр ажиллаж байна.