ФОТО: Осол болсон "Дүнжингарав" төвийн орчимд халтиргаа, гулгаа маш их байгаа тул давс цацаж байна

ФОТО: Осол болсон "Дүнжингарав" төвийн орчимд халтиргаа, гулгаа маш их байгаа тул давс цацаж байна

Байгалийн хий тээвэрлэж явсан автомашин "Дүнжингарав" худалдааны төвийн авто зам дээр давхар эргэлт хийж, суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж орон сууцны барилга, олон арван автомашин галд шатаж, гурван хүн амиа алдаад байна.

Тэгвэл яг одоо хэргийн газар дээр онцгой байдал, цагдаагийн алба хаагчид ажиллаж шатсан тээврийн хэрэгслүүдийг зөөвөрлөж, осол гарсан хэсгийн орчныг хэвийн болгож байна. Мөн энэхүү осолд авто замын халтиргаа нөлөөлсөн байж болзошгүй байгаа. Учир нь "Дүнжингарав" худалдааны төвийн орчимд халтиргаа, гулгаа маш их байгаа тул яг одоо тохижилт үйлчилгээний ажилчид давс цацаж байна.

 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө