АМИА АЛДСАН АВРАГЧИЙН ЭГЧ: Дүү маань мэргэжилдээ дуртай. Бага хүүхэд нь дөнгөж ой гарантай байсан

АМИА АЛДСАН АВРАГЧИЙН ЭГЧ: Дүү маань мэргэжилдээ дуртай. Бага хүүхэд нь дөнгөж ой гарантай байсан

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, ойр орчимд нь гал тархан онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдсан ноцтой осол өнгөрсөн шөнө /2024.01.24/ гарсан. 

Улмаар өнөөдөр /2024.01.24/ өглөөний 06:00 цагаас эхлэн албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Гал унтраах 63 дугаар ангид алба хаагчдын ар гэрийнхэн цугларсан бөгөөд амиа алдсан алба хаагчдыг таниулах ажил шүүхийн шинжилгээний төвд болж, алба хаагчдын ар гэрийнхэн цогцос танихаар очоод байгаа юм.

Энэ үеэр амиа алдсан аврагчийн эгч, “Гал гарч, манай хүн осолдсон мэдээллийг өглөө авсан. Яг амиа алдсан гэж мэдээгүй. Манай дүү ажил мэргэжилдээ дуртай хоёр жаахан хүүхэдтэй байсан. Нэг хүүхэд нь ой гарантай. Тоног төхөөрөмж нь сайн. Агаараас гал унтраадаг байсан бол өнөөдөр гурван сайхан залуу амиа адлахгүй, миний дүү амьд байх байсныг үгүйсгэхгүй. Холоос ус цацаж гал унтрааж гал унтраадаг юм авч болдоггүй юм уу. Ангиас нь албан ёсоор мэдэгдээгүй. Бид алба хаагчдын ар гэрийнхнээс сонсоод ирсэн” гэлээ.