ЖОЛООЧ: Уулзвараар баруун эргэхэд хажуугаас машин мөргөөд газын хошууг цоолчихсон

ЖОЛООЧ: Уулзвараар баруун эргэхэд хажуугаас машин мөргөөд газын хошууг цоолчихсон

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний 01:05 цагт Дашваанжил компанийн газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас гурван хүн амь насаа алдаж улмаар ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан ноцтой осол гарсан билээ.

Газ тээвэрлэж явсан автомашины жолоочУулзвараар баруун эргэхэд хажуугаас давхар машин гулгаж орж ирээд газын хошууг цоолчихсон. Гал гарч эхлэнгүүт машинаасаа буусан. Мөргөсөн машины хүмүүсийг гарч чадсан эсэхийг мэдэхгүй байна. Дашваанжил компанийн 60 тонн газыг тээвэрлээд Замын-Үүд рүү явж байсан” гэжээ.

Г.ЭНХЗУЛ