ШУУРХАЙ: Галын улмаас түлэгдсэн болон хавсарсан гэмтэл авсан иргэд бүгд эрэгтэй хүмүүс байгаа аж

ШУУРХАЙ: Галын улмаас түлэгдсэн болон хавсарсан гэмтэл авсан иргэд бүгд эрэгтэй хүмүүс байгаа аж

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн орчимд өнгөрсөн шөнө 01.06 цагт  газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас их хэмжээний гал гарч гурван хүн амь насаа алдаад байна.

Мөн галын улмаас ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, Эх хүүхдийн үндэсний төвд 3 хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм. Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа 10 иргэний тавынх нь биеийн байдал хүнд 80-90 хувийн түлэгдэлттэй эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар галын улмаас түлэгдсэн болон хавсарсан гэмтэлт авсан иргэд нь бүгд эрэгтэй хүмүүс байгаа аж. Яг одоо эмчилгээ, үйлчилгээ явагдаж байна.