Өнгөрсөн шөнө /2024.01.24/ 01:06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас их хэмжээний гал гарч гурван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Мөн түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, Эх хүүхдийн үндэсний төвд 3 хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Ослын улмаас 62 өрхийн 178 иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон гэж албаныхан мэдээлсэн.
Тэгвэл уг осолтой холбоотойгоор Монгол Улсад суугаа Францын Элчин сайдын яам болон Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагаас эмгэнэл илэрхийлж, мэдэгдэл гаргалаа.
Франц Улсын ЭСЯ:
-Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний шөнө ноцтой осол гарч хүнд гарз учирсанд харамсан гашуудаж байна. ЭСЯ-ны нийт хамт олны зүгээс уг ослын улмаас амь насаа алдсан ОБЕГ-ын алба хаагч нарын гэр бүл болон ОБЕГ-ын нийт алба хаагчдад гүн эмгэнэл илэрхийлье. Мөн уг осолд өртөж хохирол амссан хүн бүрд эв санааны нэгдлээ илэрхийлж байна.
Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгуулла:
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд гарсан гал түймрийн голомтод ажиллаж яваад амь эрсэдсэн Нийслэлийн онцгой байдлын алба хаагчдын гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. НҮБ-ын хамт олноос