"Дашваанжил" ХХК-ийн автомашин цагийн хязгаартайгаар хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлгүй байсан гэж ЦЕГ-аас мэдээллээ

"Дашваанжил" ХХК-ийн автомашин цагийн хязгаартайгаар хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлгүй байсан гэж ЦЕГ-аас мэдээллээ

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт болсон ослын нөхцөл байдал, авах арга хэмжээний асуудлаар хуралдаж, гамшгийн эсрэг авах арга хэмжээ, хохирлыг нөхөн барагдуулах асуудлаар УОК-оос мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын Нийтийн өмчийг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан "Нийслэлийн нийтийн тээврийн газраас авсан мэдээллээр "21-67 УЕ." улсын дугаартай "Дашваанжил" ХХК-ийн автомашин нь НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаартайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журам"-ын 2.2-д заасны дагуу "C", "E" ангиллын зөвшөөрлийг авсан эсэхийг тодруулахад урьдчилсан байдлаар зөвшөөрөл авсан мэдээлэл бүртгэгдээгүй. Энэ чиглэлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих үйл ажиллагаа Нийслэлийн нийтийн тээврийн газар хэрэгжүүлж ажилладаг. Тухайн уулзварт 01:00 цагаас хойш хөдөлгөөн сийрэгжсэн байсан тул осол гарах үед замын цагдаа зохицуулалт хийж байгаагүй" гэв.