Онцгой байдлын дөрвөн албан хаагч дундаа нэг тусгай зориулалтын усны хувцсыг хэрэглэж байна. Хэрэгцээ шаардлага их байна

Онцгой байдлын дөрвөн албан хаагч дундаа нэг тусгай зориулалтын усны хувцсыг хэрэглэж байна. Хэрэгцээ шаардлага их байна

Өнгөрсөн шөнө /2024.01.24/ Дүнжингарав худалдааны төвийн уулзварт гарсан галын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комис эмгэнэл илэрхийлэн мэдээлэл хийлээ.  Энэ үеэр онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийн талаар мэдээл өглөө.

Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Онцгой байдлын албаны хүн нэг бүрийн хувцас  тоноглолд төр засаг анхаарч байгаа хэдий ч бидэнд шаардлага хэрэгцээ  маш их байна.Өнөөдөр тусгай зөвшөөрлөөр  техник тоног төхөөрөмжийн хангалт улсын хэмжээнд 57 хувьтай нийслэлийн хэмжээнд 55 хувьтай ажилтан  хүн бүрийн хамгаалах хувцас тоног хэрэгсэл 35-45 хувьтай байна. Яг өнөөдрийн байдлаар  дөрвөн албан  хаагч дундаа нэг тусгай зориулалтын усны хувцсыг хэрэглэж байна. Энэ бол бодит үнэн. Цаашид энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ өчигдрийн гал руу орсон бүх албан хаагчид  тусгай зориулалтын хувцас, амьсгалын төхөөрөмжтэй аюулгүй байдлаа хангаж үүрэг гүйцэтгэсэн” гэж мэдээллээ.

ВИДЕО: