ШУУД: Дэлбэрэлт болсноос 17 цагийн дараах осол болсон газрын нөхцөл байдал

ШУУД: Дэлбэрэлт болсноос 17 цагийн дараах осол болсон газрын нөхцөл байдал

Өнгөрсөн шөнө /2024.01.24/ Дүнжингарав худалдааны төвийн уулзварт гарсан галын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Уг галын улмаас онцгой байдлыг гурван алба хаагч амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон.

Тэгвэл осол гарснаас хойш 17 цагийн дараа нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг iSee.mn мэдээллийн сайт газар дээрээс нь шууд дамжуулан хүргэж байна. 

Ослын газар гал унтраахын тулд их хэмжээний ус цацсан. Улмаар гал унтарсны дараа ус хөлдөж, мөстсөн байна. Иймд зам талбайн мөсийг цэвэрлэхээр алба хаагчид ажиллаж байна. Яг одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас шатсан автомашинуудыг ачиж, зам талбайг цэвэрлэж, ослыг бүсийг цагдаагийн хамгаалалтад авчээ. Мөн ослын шалгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчдийн баг үргэлжлүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн дэлбэрэлтэй холбоотойгоор олон айлын цонх хагарсан. Улмаар тус айлуудын дулаан алдалтыг зогсоохоор холбогдох байгууллагын хүмүүс шуурхай ажиллаж байгаа аж.

ҮЗЭХ: