ШУУРХАЙ: Газ тээвэрлэж явсан автомашинтай мөргөлдсөн "Patrol"  машин нь төрд бүртгэлтэй, БХЯ-ны албан тушаалтан унаж явсан байж магадгүй байна

ШУУРХАЙ: Газ тээвэрлэж явсан автомашинтай мөргөлдсөн "Patrol" машин нь төрд бүртгэлтэй, БХЯ-ны албан тушаалтан унаж явсан байж магадгүй байна

Өнгөрөгч шөнө /2024.01.23-24/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Дүнжингарав"-ын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын автомашин Patrol маркийн машинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон. 

Үүний улмаас орон сууцны барилга, 28 тээврийн хэрэгсэл галд шатаж, олон хүн, хүүхэд галын улмаас эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж, зарим иргэдийн биеийн байдал маш хүнд байна. Мөн галын нөхцөл байдал дээр ажиллаж байгаад амиа алдсан Онцгой байдлын гурван алба хаагчдад олон нийт эмгэнэл илэрхийлсээр байна. 

ВИДЕО: 

Тэгвэл осолд холбогдсон "Patrol" маркийн машин нь Төрийн албанд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байж болзошгүй баримт олон нийтийн сүлжээнд гараад байна. Мөн хэрэг гарах үеэр тус автомашиныг БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын захирлаар  ажилладаг Э.Мөнхнаран гэгч нь унаж явсан байж магадгүй байна. 

Олон нийтийн сүлжээнд гараад буй мэдээлэл

Мөн прокурорын байгууллагаас, "одоогоор ямар нэгэн хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм байна. Хэргийн газрын үзлэгт 25 прокурор оролцож байна" гэлээ.