ПРОКУРОР: Гал гарсан хэргийн газрын үзлэгт 25 прокурор оролцож байна

ПРОКУРОР: Гал гарсан хэргийн газрын үзлэгт 25 прокурор оролцож байна

Өнгөрөгч шөнө /2024.01.23-24/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Дүнжингарав"-ын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын автомашин Patrol маркийн машинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон. 

Харин тус хэрэгтэй холбогдуулж "Дашваанжил"-ын жолооч Ч.Ренчиндорж, Nissan Patrol-ийн жолооч Э.Мөнхнаран гэсэн хүмүүсийг шалгаж байгаа гэх албан бус мэдээлэл гарч эхлээд байна. Тэгвэл энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад, "одоогоор ямар нэгэн хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн газрын үзлэгт 25 прокурор оролцож байна" гэсэн мэдээллийг өглөө. 

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-ийн 4.2 дахь хэсэгт, "энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заажээ.