ШУУРХАЙ: Төв талбай руу нэвтэрсэн тээврийн хэрэгслийн жолооч 4.91 хувийн согтолттой байжээ /ВИДЕО/

ШУУРХАЙ: Төв талбай руу нэвтэрсэн тээврийн хэрэгслийн жолооч 4.91 хувийн согтолттой байжээ /ВИДЕО/

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын талбайд өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр 18:06 цагийн үед Т.Приус маркийн тээврийн хэрэгсэл нэвтэрч, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа талаарх дүрс бичлэг цацагдсан.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э гэгч нь алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй шалгуулахаас зайлсхийх оролдлого хийж бусдад аюултай нөхцөл үүсгэн хөдөлгөөнд оролцсон үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 4.91 хувийн согтолттой байсан" гэлээ. 

ВИДЕО: