Ослын улмаас хаасан замыг хэсэгчлэн нээлээ

Ослын улмаас хаасан замыг хэсэгчлэн нээлээ

Баянзүрх дүүрэг Дүнжингарав худалдааны төвийн баруун уулзвараас зүүн, урд, баруун, хойд чиглэлд зорчих замуудыг тодорхойгүй хугацаагаар хааж хязгаарлалтын бүс тогтоосон.

Холбогдох байгууллагуудаас замын зорчих хэсгийг чөлөөлөх, зорчих хэсгийн гадаргууг цэвэрлэх ажлуудыг үе шаттай хийсний үр дүнд тухайн уулзвараас зүүн чиглэлд зорчихоос бусад хязгаарлалт тогтоосон замуудыг нээлээ. Иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан соёлтой хөдөлгөөндөө оролцоно уу.