ШУУРХАЙ: "Дашваанжил"-ын жолооч Ч.Ренчиндоржийг 48 цаг баривчлах прокурорын хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүх зөвшөөрчээ

ШУУРХАЙ: "Дашваанжил"-ын жолооч Ч.Ренчиндоржийг 48 цаг баривчлах прокурорын хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүх зөвшөөрчээ

Өнгөрөгч шөнө /2024.01.23-24/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Дүнжингарав"-ын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын автомашин Patrol маркийн машинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон.  

Харин тус хэрэг холбогдуулж "Дашваанжил"-ын жолооч Ч.Ренчиндорж, Nissan Patrol-ийн жолооч Э.Мөнхнаран гэсэн хүмүүсийг шалгаж байгаа гэх албан бус мэдээлэл байгаа юм. Тэгвэл прокурорын байгууллагаас, "тус хэрэгт шалгагдаж буй Ч.Ренчиндоржийг 48 цагийн хугацаанд сэжигтнээр баривчлах хүсэлт"-ийг шүүхэд гаргасан байна. Иймд прокурорын энэхүү хүсэлтийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд зөвшөөрсөн байна.