Ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол машины жолооч БХЯ-ны газрын захирал Э.Мөнхнаранг 48 цаг баривчиллаа

Ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол машины жолооч БХЯ-ны газрын захирал Э.Мөнхнаранг 48 цаг баривчиллаа

Ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол машин нь төрийн албанд бүртгэлтэй бөгөөд БХЯ-ны газрын захирал Э.Мөнхнаран унаж явсан талаар бид мэдээлсэн билээ. 

Тэгвэл тухайн жолоочийг 48 цагийн хугацаатай баривчилж, саатуулсан байна. Тодруулбал, "Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, ойр орчимд нь гал тархсан ноцтой осол гарсан. Ослын улмаас одоогоор гурван хүний амь хохирсон, олон хүн эрүүл мэндээр хохирч, олон өрх айл орон гэргүй болоод байгаа билээ. Тиймээс тухайн ослын үеэр тээврийн хэрэгслийг жолоодож байсан иргэдийн сэтгэл санааны гүн хямрал, цочролтой байгаа нь амь хорлох, өрөөл бусад нь хохирол учруулах гэх мэт дахин өөр төрлийн гэмт хэрэг асуудал гарч болзошгүй өндөр эрсдэлээс сэргийлж, сэжигтнүүдийг хуулийн хүрээнд 48 цаг баривчилсан байна.