"Жолооч Ч.Ренчиндорж ослын үеэр хүний амь нас эрсдсэн эсэхийг байнга асууж, сэтгэл санаа нь тогтворгүй байгаа" гэв

"Жолооч Ч.Ренчиндорж ослын үеэр хүний амь нас эрсдсэн эсэхийг байнга асууж, сэтгэл санаа нь тогтворгүй байгаа" гэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01:00 цагийн орчимд шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан.

Үүний улмаас онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаж, олон арван иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод байгаа юм. Харин энэхүү хэрэг явдалд холбогдуулан БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын захирал Э.Мөнхнаран, "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж нарыг холбогдуулан шалгаж, 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа юм. 

Мөн энэхүү хэрэгт холбогдоод буй "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндоржийн сэтгэл зүй маш хүнд, тогтворгүй байгаа бөгөөд ийм аймшигтай осол болсон гэж одоог хүртэл итгэхгүй байгаагаа хэлж, хүний амь нас эрсдсэн эсэхийг байнга асууж, лавлаж сэтгэл санаа нь тогтворгүй байгаа аж. Тиймээс ийнхүү баривчлах саналыг  гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж буй.  Тэгвэл "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндоржийн өмгөөлөгчөөр Хуульчдын клубийн өмгөөлөгчид ажиллахаар болсон гэсэн мэдээлэл байна.