Галд амиа алдсан алба хаагчдын ар гэрт орон сууц болон бусад бүх тэтгэмжийг олгоно

Галд амиа алдсан алба хаагчдын ар гэрт орон сууц болон бусад бүх тэтгэмжийг олгоно

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.25/ ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт, амиа алдсан алба хаагчдын ар гэрт нөхөн олговор, тэтгэвэр тэтгэмж олгох, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан галын улмаас хохирсон айл өрхүүдийн байр түрээслэх зардлын асуудал зэргийг хэлэлцэж байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар галд амиа алдсан онцгой байдлын алба хаагчдын ар гэрт "Цэргийн албаны тухай" хуулийн дагуу орон сууц болон бусад бүхий л тэтгэмжийг олгох саналыг Онцгой байдлын ерөнхий газраас Засгийн газрын хуралд оруулж байгаа аж.

Сануулахад, энэ сарын 24-ны шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт байгалийн шингэрүүлсэн хий буюу газ ачиж явсан автомашин суудлын тэрэгтэй мөргөлдсөнөөс болж их хэмжээний гал гаран онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан. Улмаар 10 хүн Түлэнхийн төвд хүргэгдэн эмчлүүлж байгаагаас гурвынх нь биеийн байдал маш хүнд буюу 80-90 хувийн түлэгдэлтэй байна. Мөн 60 Айлын орон сууц, 28 машин шатаж, гал гарсан газрын ойролцоох обьектуудад эвдрэл үүсээд. 60 айлын орон сууцанд амьдарч байсан айл өрхүүдийг ойролцоо буудалд байрлуулж байгаа бөгөөд байрыг засагдах хүртэл  өөр газарт түрээсээр амьдруулах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан.