"Жмобайл" ХХК амиа алдсан алба хаагчдын ар гэр болон гал сөнөөгч нарт харилцаа холбооны хэрэглээ, утас, төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэжээ

"Жмобайл" ХХК амиа алдсан алба хаагчдын ар гэр болон гал сөнөөгч нарт харилцаа холбооны хэрэглээ, утас, төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01 цагийн орчимд шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой ослын улмаас өдгөө түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Тэгвэл "Жмобайл" ХХК-ийнхан амиа алдсан онцгой байдлын алба хаагчид болон гал сөнөөгч нарт арилцаа холбооны хэрэглээ болон утас, төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэжээ. 

Энэ талаар тус компаниас "Бид Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гурван албан хаагчийн ар гэрт 5 жилийн харилцаа холбооны хэрэглээ болон утас, төхөөрөмжийг олгохоор шийдвэрлэлээ. Мөн мөр зэрэгцэн хамтдаа албан үүргээ гүйцэтгэн ажилладаг Онцгой байдлын ерөнхий газрын бүх гал сөнөөгч нартаа 6 сарын харилцаа холбооны хэрэглээг олгохоо мэдэгдье. Бид цөөхүүлээ ч хүнд цаг үед нэгэндээ чин сэтгэлийн тусламж, дэмжлэгийг харамгүй өгч ирсэн өгөөмөр ард түмэн. Боломж бололцоогоороо, чадах чадахаараа биесээ дэмжиж, дор бүрнээ хариуцлагаа ухамсарлаж, өнөөдрөөс маргаашийг амар амгалан, аз жаргалтай байлгахад хувь нэмрээ оруулцгаая" хэмээн мэдэгджээ.