ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Хоёр жолоочийг хоёуланг нь сэжигтнээр татаж хорьсон. Буруутай этгээд эцэст нь бүх төлбөрийг төлж барагдуулна

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Хоёр жолоочийг хоёуланг нь сэжигтнээр татаж хорьсон. Буруутай этгээд эцэст нь бүх төлбөрийг төлж барагдуулна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01:00 цагийн орчимд шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан.

Үүний улмаас онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаж, олон арван иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод байгаа юм. Харин энэхүү хэрэг явдалд холбогдуулан БХЯ-ны Барилга захиалагчийн алба Төрийн Өмчит Аж Ахуйн тооцоот Үйлдвэрийн газрын захирал Э.Мөнхнаран, "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж нарыг холбогдуулан шалгаж, 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа юм. Бид энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболдоос тодрууллаа. Тэрбээр, "одоогийн байдлаар хоёр жолоочийг хоёуланг нь сэжигтнээр татаж хорьсон. Буруутай этгээд эцэст нь бүх төлбөрийг төлж барагдуулна" гэсэн юм. 

ШУУД: