"Дашваанжил" ХХК-аас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.
Энэ үеэр тус компанийн захирал Н.Баатаржав ослын улмаас харамсалтайгаар амиа алдсан алба хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирсон иргэдээс уучлал хүсэв. Улмаар осолын үед аюултай ачаа тээвэрлэж явсан машин жолоочийн талаар “Манай компанийн ажилтан н.Ренцендорж 1984 оноос эхэлж том тэрэг, хүн машин механизм барьсан. “Онц тээвэрчин” тэмдэгтэй. Архи, тамхи хэрэглэдэггүй 2019 оноос хойш манай компанид ажиллаж байгаа сайн ажилтан. Осол болсон бид өдөр бид 22:00 цагаас хойш аюултай ачаа тээвэрлэх журмын дагуу олон улсын стандарт шаардлага хангасан техникээр тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн маршрутын дагуу явж байсан. Жолооч маань аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөлтэй, шаардлагатай бүх бичиг баримттай явсан” гэлээ.