Хог шатаж, угааржилт үүссэн "Содон хороолол"-ын орцноос 34 том хүн, 22 хүүхдийг аюулгүй газарт гаргажээ

Хог шатаж, угааржилт үүссэн "Содон хороолол"-ын орцноос 34 том хүн, 22 хүүхдийг аюулгүй газарт гаргажээ

Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо Содон хороололд өчигдөр /2024.01.25/ гал гарсан талаарх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл тус байрны хог шатсан байжээ.

Энэ талаар Онцгой байдлын газраас "Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 90 дүгээр байрны С орц хог шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 25-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны С орцны хогийн сувагт хог шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 56 иргэн /том хүн 34, хүүхэд 22/-ийг аюулгүй газарт гаргасан" гэж мэдээллээ.