"Дүнжингарав"-ын орчимд болсон дэлбэрэлтийн үеэр ОБЕГ-ын алба хаагчид амиа алдсан явдалд БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх агентлагаас эмгэнэл илэрхийлжээ

"Дүнжингарав"-ын орчимд болсон дэлбэрэлтийн үеэр ОБЕГ-ын алба хаагчид амиа алдсан явдалд БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх агентлагаас эмгэнэл илэрхийлжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас их хэмжээний гал гарч гурван хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Мөн түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, Эх хүүхдийн үндэсний төвд 3 хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Ослын улмаас 62 өрхийн 178 иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон гэж албаныхан мэдээлсэн.

Тэгвэл уг осолтой холбоотойгоор БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх агентлагаас эмгэнэл илэрхийллээ.

Эмгэнэлд “Эрхэм хошууч генерал Гомбожавын Ариунбуян Танаа

Монгол Улсад гарсан Гал түймэр, ослын улмаас бидний хамтран зүтгэгч Ахан дүүс амь насаа алдаж, иргэд хохирсон осол болж Монгол Улсын өмнө нөхөж баршгүй гарз хохирол тохиолоо. Түймрийн голомтод ажиллаж байсан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч ахлагч Даваажавын Барсүрэн, ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Эрдэнэдаваагийн Түвшинтөр нарын эцэг эх, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Бидний хажуугаас холдон одсон Монгол Улсын гал сөнөөгчдийн баатарлаг үйлсийг БНСУ-ын гал түймэртэй тэмцэх байгууллагын нийт хамт олон үеийн үед дурсан санах болно.

Ум сайн амгалан байх болтугай

2024 оны нэгдүгээр сарын 25 өдөр

БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх агентлагийн дарга Нам Хуа Ён” гэжээ.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө