Э.Мөнхнаранг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бөгөөд шүүх өчигдрийн хуралдаанаар саатуулах зөвшөөрөл гаргажээ

Э.Мөнхнаранг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бөгөөд шүүх өчигдрийн хуралдаанаар саатуулах зөвшөөрөл гаргажээ

Ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол машин нь төрийн албанд бүртгэлтэй бөгөөд БХЯ-ны газрын захирал Э.Мөнхнаран унаж явсан. Тухайн жолоочийг 48 цагийн хугацаатай баривчилж, саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин олон нийтийн сүлжээнд Ниссан Патрол машин жолоочийг саатуулаагүй байсан. Тус машины жолооч БХЯ-ны газрын захирал Э.Мөнхнаранг сэжигтнээр баривчлах саналын шүүх өнөөдөр хүлээн авсан гэх мэдээлэл гараад буй.

Тэгвэл тус осолтой холбоотой хоёр жолоочийг сэтгэл санааны гүн хямрал, цочролтой байгаа нь амь хорлох, өрөөл бусад нь хохирол учруулах гэх мэт дахин өөр төрлийн гэмт хэрэг асуудал гарч болзошгүй өндөр эрсдэлээс сэргийлж, сэжигтнүүдийг хуулийн хүрээнд 48 цаг баривчилсан. Ингэхдээ Ниссан Патрол машин жолоочийг саатуулах шүүхийн зөвшөөрөлгүй түр баривчилсан бөгөөд түүнийг сэжигтнээр саатуулах шүүхийн зөвшөөрөл өчигдөр /2024.01.25/ гарчээ.