Тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт ирэх пүрэв гарагт дуусна

Тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт ирэх пүрэв гарагт дуусна

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгой тоогоор нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг  гарсан билээ. Тэгвэл уг дугаарын хязгаарлалт ирэх пүрэв гараг буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр дуусах юм. Дугаарын хязгаарлалт нь 08:00-20:00 цагийн хооронд үргэлжилж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд үйлчлэхгүй байгаа юм.