ШУУРХАЙ: Жолооч Ч.Ренчиндорж, Э.Мөнхнаран нарыг үргэлжлүүлэн хорих санал шүүхэд ирээгүй тул тэднийг өнөөдөр суллаж байгаа ажээ

ШУУРХАЙ: Жолооч Ч.Ренчиндорж, Э.Мөнхнаран нарыг үргэлжлүүлэн хорих санал шүүхэд ирээгүй тул тэднийг өнөөдөр суллаж байгаа ажээ

Энэ долоо хоногт /2024.01.23-24/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Дүнжингарав"-ын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын автомашин Patrol маркийн машинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон. Харин тус хэрэгт холбогдуулж "Дашваанжил"-ын жолооч Ч.Ренчиндорж, Nissan Patrol-ийн жолооч Э.Мөнхнаран гэсэн хүмүүсийг шалгаж байгаа юм.

Мөн эдгээр иргэд нь сэтгэл зүйн хувьд хүнд, өөрийн амь нас, эрүүл мэндээ хохироож болзошгүй байгаа тул прокурорын хүсэлтийн дагуу 48 цаг саатуулах шийдвэрийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 24 /2024.01.24/ -ны өдөр гаргасан. Харин тэднийг түр саатуулах хугацаа өнөөдөр /2024.01.26/ дуусаж байгаа юм. Тэгвэл прокурорын байгууллагаас Ч.Ренчиндорж, Э.Мөнхнаран нарыг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд ирүүлээгүй байна. Ийм тус хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж буй Ч.Ренчиндорж, Э.Мөнхнаран нарыг өнөөдөр /2024.01.26/ суллаж байгаа бололтой.