ШУУРХАЙ: "Шинэ нөхцөл байдал үүссэн" гэх үндэслэлээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргажээ

ШУУРХАЙ: "Шинэ нөхцөл байдал үүссэн" гэх үндэслэлээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргажээ

Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн 13.14 буюу Худал мэдээлэл тараах зэрэг үндэслэлээр шалгаж 60 хоногийн хугацаанд цагдан хориод байгаа. Түүнийг ийнхүү олон сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаж байсан юм. 

Тэгвэл өнөөдөр /2024.01.26/ сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дахин 30 хоног саатуулах шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна. Учир нь "шинэ нөхцөл байдал үүссэн тул Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих" саналыг холбогдох хуулийн байгууллагаас гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн байна.