МҮБХ, Үндэсний Допингийн эсрэг байгууллагатай уулзалт хийлээ

МҮБХ, Үндэсний Допингийн эсрэг байгууллагатай уулзалт хийлээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөлтэй Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгч Ц.Уугангэрэл, гүйцэтгэх захирал М.Мөнхболд, Гадаад харилцааны албаны дарга С.Зүчи нар уулзалт зохион байгууллаа.

Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөл, бүтэц зохион байгуулалт, дотоод дүрэм журмын өөрчлөлтүүд, Олон улсын Допингийн эсрэг байгууллагтай /WADA/ болон Монгол Улсын Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Талууд допингийн талаарх хууль, журам, дүрмийг боловсронгуй болгохын тулд Үндэсний их баяр наадмын тухай хууль, Биеийн тамир спортын тухай хууль, Допингийн эсрэг үндэсний дүрэмд зохих өөрчлөлтийг оруулах зайлшгүй шаардлагатай байгаад санал нэгдсэн байна.

Үүний тулд нэн даруй холбогдох байгууллагуудад хандаж, Допинг хориотой бэлдмэлийн талаарх бүх хууль, дүрэм, журмыг цэгцлэж, цаашид допинг хориотой эм бэлдмэлийн эсрэг хатуу байр суурь баримталж ажиллахаа илэрхийллээ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.