ФОТО: "Алба хаагчдыг эцсийн замд нь үдэх салах ёслол"-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх очиж, эмгэнэл илэрхийлжээ

ФОТО: "Алба хаагчдыг эцсийн замд нь үдэх салах ёслол"-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх очиж, эмгэнэл илэрхийлжээ

Өнгөрөгч долоо хоногт /2024.01.23-24/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Дүнжингарав"-ын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын автомашин Patrol маркийн машинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон.

Үүний улмаас Нийслэлийн Онцгой байдлын газрын Баязүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Ш.Амгаланбаяр, ахлагч Д.Барсүрэн, ахлагч Э.Түвшинтөр нар харамсалтайгаар амиа алдсан юм. Харин өнөөдөр /2024.01.29/ эдгээр алба хаагчдыг эцсийн замд нь үдэх ёслол "Аврагч 120 дугаар анги"-д болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр хүрэлцэн очиж, амиа алдсан алба хаагчдын ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. 

Гэрэл зургийн эх сурвалж:  ОБЕГ